

Cyber Security: Zero to Hero
Кибер аюулгүй байдлын салбарт огт мэдлэггүй элссэн суралцагчийг нэг хичээлийн жилд олон улсын түвшний практик мэргэжилтэн болгон бэлтгэх хөтөлбөр. Сургалтын 70 хувь нь гарын дадлага бөгөөд суралцагч бүр өөрийн лабораторийн орчинд бодит систем эвдэж, эвдрэлийг нь олж, засварыг нь санал болгож сурна.
Хөтөлбөр нь зөвхөн халдлага үйлдэх (Red Team) ур чадвараар хязгаарлагдахгүй, эх кодын аудит, reverse engineering, мобайл болон Web3 аюулгүй байдал, incident response, cloud болон хиймэл оюуны системийн аюулгүй байдлыг хамарна. Төгсөгч нь ажлын байранд орсон эхний өдрөөсөө бодит үүрэг гүйцэтгэх чадвартай болно.
Юу сурах вэ:
- Linux ба Windows үйлдлийн системийн дотоод бүтэц, эрхийн загвар
- Сүлжээг пакет түвшинд задлан шинжлэх, халдлага илрүүлэх
- Python, Bash дээр өөрийн аюулгүй байдлын хэрэгсэл бичих
- Вэб аппликейшн, API-д бүрэн нэвтрэлтийн шалгалт хийх
- Active Directory, Entra ID орчинд бүрэн kill chain гүйцэтгэх
- Эх кодоос эмзэг байдал олж CVE бүртгүүлэх
- Reverse engineering, malware шинжилгээ, DFIR
- Мобайл, Cloud, Web3, LLM системийн аюулгүй байдал
- Мэргэжлийн тайлан бичих, responsible disclosure хийх
Хөтөлбөрийн онцлог:
- 36 долоо хоног, 13 модуль, 97 хичээл
- Пүрэв, Баасан 18:00-21:00 · Ням 10:00-13:00
- Бодит нээлттэй эх төслөөс CVE авах боломж
- HackerOne, Bugcrowd, Immunefi зэрэг платформ дээр bug bounty хийх
- Төгсөлтийн 24 цагийн лабораторийн шалгалт (OSCP маягийн)
- Ажиллагаатай GitHub портфолио, бодит тайлантай төгсөнө
Шаардлага: 18 нас хүрсэн, урьдчилсан мэдлэг шаардахгүй.
Ахлах багш: Т. Ялгуун - OSCE3, OSCP, CPENT, HackerOne Ambassador
- Teacher: Yalguun Tumenkhuu












